skip to main |
skip to sidebar
Газар хөдлөлт, цунамигийн гамшигийн голомтод байрлах хамгийн ихээр сүйдсэн хотуудын нэг нь Рикүзэнтакада хот юм. Далайн эргээр 2 км орчим үргэлжлэх энэ хотын наран шарлагын газар жуулчдын сонирхолыг багагүй татаж өнггөрсөн жил л гэхэд 1 сая илүү хүн ирж амарч байсан байна. Харин наран шарлагын газрыг чимж, хотын бэлэг тэмдэг болж байсан 70 мянган нарс модноос цунамигийн дараа цорын ганц нь "сэтгэлийн тэнхээ"-гээрээ гамшигийн хүчийг даван тэсч үлджээ. Хотын иргэд уг модонд итгэл найдвараа шингээж, гамшигаас ангижирч сэргэх урам зориг авч байгаа юм байна. Хотын захиргааны хүсэлтээр Хөдөө аж ахуй, ойг хөгжүүлэх төвийн мэргэжилтнүүд шалгаж үзэхэд "сэтгэлийн тэнхээ"-тэй нарс 30м өндөр, 84см бүдүүн бөгөөд хөрснөөс 80 см хүртэлх хэсгийн холтос цунамигийн нөлөөгөөр халцарч гэмтсэн байна. Мөн модны эргэн тойрон далайн ус тогтсон байгаа нь үндсийг ялзруулж модыг үхүүлж магадгүй юм. Юутай ч далайн ус орж ирэхээргүйгээр хаалт хашилт хийж цаашид байдлыг харж байхаар шийдсэн гэнэ.
1 comments:
sonin umaa, ingeed gantsaaraa uldchihdeg
Post a Comment