2008/05/21

Мессенжерээр ярилцсан нь

Оюутан байхаасаа нэг дотуур байранд байж, мэргэжил ойролцоо болохоор сүүлд ч ажлын шаардлагаар холбоотой байсан эртний нэг найзтайгаа саяхан мессенжерээр холбогдов. Тэр арабын нэгэн улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд намайг энд ирснээс хойш холбоо тасраад байсан юм л даа.

эртний найз: бид хоёр ч яахав өөрсдийгөө болгоод яваад байдаг, хэдэн дүү нар маань л монголд амьдралгүй хэцүүхэн байна даа.
би: харин тиймээ, монголд өдөр бүр л үнэ өсөөд, улам л хэцүү болоод байгаа бололтой. Ингэхэд чи хэдэн дүүтэй билээ?
эртний найз: 5 дүүтэй шүү дээ, ганцхан охин дүүтэй. Ядаж нэг дүүгээ ч болов гадагшаа гаргачих юмсан. Нэг нь саяхан гэрлэж англи хэлний орчуулагч эхнэртэй болсон. Болвол тэр хоёрыг япон руу гаргачих санаатай. Чи наанаа байгаа хүн, мэдээлэл сайтай байх, ямар арга чарга байна?
би: Би бас ганц охин дүүтэйштээ, гурван эрэгтэй дүүтэй. Чинийх нэгээр илүү юм байна. Өнгөрсөн жил авгай авсан нэг дүү бий, авгай нь япон хэлний орчуулагч мэргэжилтэй. Монголд олигтой ажил олддоггүй, би бас нааш нь зүглүүлэх гээд чадахгүй л байна. Уул нь магистр ч юм уу ямар нэгэн сургуулийн шугамаар ирвэл боломжийн байдаг, гэтэл дүү маань олигтой сургууль соёл төгсөөгүй, ирээд ажиллуулах талаар хөөцөлдсөн ч бүтэх янзгүй ээ.
эртний найз: манай тэр дүү бас сургууль төгсөөгүй, харин авгай нь англи хэлтэй, дээд боловсролтой юм чинь сургууль хөөцөлдвөл бүтэхгүй юу? Эсвэл зүгээр япон хэлний сургуульд орвол зардал мөнгө нь ямархуу байдаг бол?

Энэ үед бас нэгэн цонх нээгдэж нэгэн блогч найз холбогдов.

блогч найз: юм асуух гэсэн юмаа. японд ажлын виз авахад хэр хэцүү бол?
би: энд сургууль төгссөн, хэл сайтай хүнд бол амархан. Харин ажиллах газраа л олсон байх хэрэгтэй. Сургууль төгссөн зэргээсээ буурсан ажилд орох бол виз авахад хүндрэлтэй, жишээ нь магистраар төгсөөд бакалаврын ажил хийх гэж байгаа бол.
блогч найз: дүү маань юмаа, японд бакалавраар сургууль төгсөж байгаа. Тэнд нь үлдээгээд ажилд оруулчихмаар байдаг...

гэх мэтчилэн эртний оюутан болон эдүгээгийн блогч найз нартайгаа үргэлжлүүлэн ярилцав.

3 comments:

naraa said...

монголд эрчүүд нь боловсролгүй эмэгтэйчүүд нь дээд боловсролтой гэхдээ хоёулаа ажилгүй хоёулаа гадаадад гарч ажиллаж амьдрах хүсэлтэй болчихсон монголын өнөөдрийн нийгмийн нийтлэг дүр төрх.

Cаарал said...

Дүр төрx цаашид ямархуу байдлаар хувиран өөрчлөгдөж байгааг сонирхмоор байна уу? Дүү маань эхнэрээсээ салаад хятад руу нүүрс зөөдөг хүнд даацын машины жолоочийн ажил хийхээр говийн нэгэн уурхай руу явсан. Орчуулагч эхнэр нь өрх толгойлсон эмэгтэй болоод охинтойгоо үлдсэн дээ.

naraa said...

Харин тиймээ, эрчүүд нь хар ажил хийхээс өөр (тэгээд тэр нь бас гэр бүлээсээ хол шүү) сонголтгүй эхнэр нь олигтой ажилгүй хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн болоод л хоцорч байгаан. Бас ч гэж дээд боловсролтой блохоор нөхрөө дагаад говь руу тогооч болоод явахаас санаа нь зовоод. Бас хүүхдийн сургууль цэцэрлэг нь холдоно гээд. Манай монголд байгаа эрэгтэйчүүдийн нийтлэг 3 төрх байгаан. Нэг хэсэг нь аав ээж ах дүү нам засгийн татаасаар гайгүй местэн дээр гараад хор найруулдаг ажилтай түүнийхээ авилгын хүчээр бусдын нүдэнд гайгүй яваа юм шиг царайтай харагддаг бас өөрийгөө гайгүй гээд бодцон хүний өөрийн хүүхэн эргүүлээстэй. Нэг хэсэг нь боловсролгүй хар ажил л хийхээс өөр сонголтгүй эсвэл эхнэрээрээ тэжээлгэсэн их том юм ярьж өнөө маргаашгүй цоорчихно гээд итгэцэн бас болоогүй архичиан. Үлдсэн хэсэг нь ёстой бор зүрхээрээ зүтгэж яваа боловсролтой нь боловсролтой, боловсролгүй нь ажилсаг амьжиргаатай даруухан бор залуучууд. гэхдээ энэ хэсэг нь их л бага хувь эзэлнэ дээ.

Post a Comment