Хоёр аваргын зан авир, дэвжээн дээр гаргасан үйлдэл сүүлийн хэд хоногийн сонин болон телевизийн нэвтрүүлгийн сэдэв болж байна. Котоошүд ирэх башёд аварга цол олгох болзлын тухай хэлэлцэхээр төлөвлөсөн ёкозүнагийн зөвлөл уг асуудлаа хойш нь тавиад хоёр аваргын зан авирын тухай ярилцацгаасан бололтой. Сүүлийн үед зарим ёкозүна нар дэвжээн дээр сүмогийн түүхэнд байгаагүй бүдүүлэг зан авир гаргаж байна, монгол болон япон хүмүүсийн зан чанар, санаа бодлын ялгаа харагдаж байна, Дагвадоржийн хувьд угсраа мэхээ дуусгах, өрсөлдөгчөө баттай унагах зорилгоор хийж болох хөдөлгөөн хийсэн, харин Даваадоржийн мөрөөрөө ёвордог буруу гэх мэтчилэн ярьцгааж байна.
Дагвадорж сүүлийн хэд хоног унах нь ихсээд барилдааныг нь мэдээгээр ч гаргахаа больсон байсан. Япончуудын дунд харьцангуй нэр хүнд сайтай Даваадоржийн хувьд анхны гэмээр сөрөг сэтгэгдэл төрүүлэхээр барилдаан болов. Юутай ч энэ удаа хоёр аваргыг дуудаж сануулга өгснөөр өндөрлөх бололтой.
Энд ямар нэгэн дүгнэлт хийх гэсэнгүй, монгол улсын маань нэр нүүр болж байгаа хүмүүсийн тухай сөрөг мэдээлэл гарах болгонд бага ч гэсэн сэтгэл эмзэглэж, алдаагаа дахин бүү гаргаасай гэж хүсдэг. Уул нь энд тэндээс юм хуулж тавихаас зайлсхийдэг ухаантай, энэ удаад хуулахаас өөр арга байсангүй.
0 comments:
Post a Comment