2008/05/15

Хүүхдээ гэж...

Сүүлийн үед ажил, сургууль гэсээр оройтож харьдаг өдрийн тоо улам л нэмэгдсээр. Тэр хэмжээгээр хүүхдүүдтэйгээ хамт байх цаг хугацаа багасч аль хэдийн унтсан хойно очино. Хучлагыг нь засаад, зулайг нь үнэрлэчихээд заримдаа хэсэг харж суудаг юм.

Хагас сайны орой жаал пиво уунгаа зурагтаар кино харж байгаад хэсэгхэн зүүрмэглэчихэж. Охин нэг бүтээлэг авч ирээд нямбай нь аргагүй хучиж байна. Хүзүү хүртэл хучаад бүтээлэг нь хүрэхгүй хөл ил гарахаар буцааж татаад хөл хучив. Эргэж яваад нэг нүүр гарын алчуур авч ирж цээжин дээгүүр хучив. Хоорондуур нь салхи оруулахгүй гэж байгаа бололтой ирмэгүүдийг нь нийлүүлж базгаж базгаж орхив. Зүүлттэй байсан нүдний шилийг авч ширээн дээр тавиад духан дээр нэг үнэрлэчихээд гэрэл унтрааж хаалгаа аль болох зөөлөн хааж байгаа нь мэдрэгдэнэ. Хүүхдээ гэж...

Оройтож ирээд харвал ор засаад дэрэн дээр захиа бичээд орхичихож. Захианд таван хошуутай хөнжилдөө унтаж байгаа аавыгаа зураад дэрнийхээ хажуүд нүдний шилээ тавьдагийг ч орхисонгүй. Эргэн тойрон однууд, зүрхнүүд зуржээ. パパへ:いつもおつかれさま。ノムちゃん、今日はおふとんひいちゃた。これがノムちゃんのパパにできることのせいいっぱいだよ。ぐっすっりねてね!ノムより。(аавд: ядарч байгаа байх даа, өнөөдөр таны орыг заслаа, энэ бол таны төлөө хийж чадах миний хамгийн том тус, сайхан амраарай, охиноос нь)гэж ганц хоёр мэддэг ханзаа оруулаад алдан барин бичсэн захиаг уншив. Хүүхдээ гэж...

2 comments:

Anonymous said...

Bi ohinoo tsetserlegees ni avdag bailaa. Uvliin huitend hudulj chadahgui boltol huvtsaslasan ohinoo tevreed guideg bailaa. Ohin ned udaa eejee, ta yadarchina, bi uuruu huluuruu yavya gej bilee.

Гилийн хатан said...

ийм сайхан үгтэй захиа уншихаар чинь нүднээс нулимс гарч байгаа биз дээ

Post a Comment