2008/04/13

Зохистой хооллолт

Хүний урт наслалтад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь хоолны дэглэм байдаг. Манай монголчуудын өвчлөлийн дийлэнх хэсэг нь мөн адил буруу хооллолтоос шалтгаалсан хоол боловсруулах болон зүрх судасны өвчин байна. Хоол тэжээлээ зохицуулан хэрэглэж чадах эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарах асуудал боловч монголд энэ талаар гаргасан тодорхой зөвлөмж материал байдаггүй. Гучин нас дөхөөд ирэхээр манай эрчүүд гүзээ сууж, цээж хорсдог, ходоод муутай болох, хүүхнүүд ч жин нэмж цөс, нойр булчирхай нь өвдөж эхэлдэг. Яваандаа ходоодны шархлаа, хорт хавдар, элэгний өвчин, цусны даралт ихдэх, судас хатуурах гэх мэтийн өвчнөөр олон хүн өвчилж эхэлдэг. Үүнийг ихэнх нь ойлгож мэддэг боловч нөгөө л хайхрамжгүй монгол зангаараа дасгал хөдөлгөөн хийх, зохистой хооллолтоос татгалзаж явсаар нэг л өдөр эдгэрэшгүй хүнд өвчин олсон байдаг.

Хэдэн зуун жилийн өмнөх шиг өдөржин гадаа мал дагаж байгал цаг ууртай шууд харьцаж амьдардаг хэвшил аль хэдийн өөрчлөгдөж паартай байшинд амьдардаг суурьшмал амьдралд шилжээд хэдэн үейиг өнгөрөөж байхад монгол эрс тэс, хүйтэн уур амьсгалтай орон болохоор мах, өөх тос голлосон хоол идэх ёстой ойлголт буруу. Халуун дулаан газрын хүмүүс шиг үргэлж будаа, загас идээд байдаггүй юмаа гэхэд өдөр бүр идэх хоолныхоо илчлэгийг ойролцоогоор тооцчихдог, ногоо, махныхаа харьцааг тохируулаад сурчихвал эрүүл амьдарч, урт наслахад хэн бүхэнд хэрэгтэй. Ингээд япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн халамжын яам, Хөдөө аж ахуй, ой загас агнуурын яамтай хамтран 2-3 жил тутамд шинэчлэн гаргадаг Зохистой хооллолтын зөвлөмж(食事バランスガイド)-ийг орчуулснаа орууллаа.

Зохистой хооллолтын пирамид

Энд sv- нэг хүний нэг удаа хэрэглэх хоолны төрлийн нэгж

Нэг хоногт хэрэглэх хоол тэжээлийн илчлэгийн хэмжээ

Энд х.б - өдрийн турш суугаа ажил хийдэг буюу хөдөлгөөн багатай хүн, е - өдрийн турш суугаа ажил хийдэг боловч алхах гэх мэт хөнгөн дасгал хөдөлгөөн долоо хоногт 5 цагаас багагүй хийдэг хүн.


Хоногт хэрэглэх хоол тэжээлийн төрөл, хэмжээний жишээ

a. Офисийн ажилтай эрэгтэй, 2400 ккал

0

Буудайн төрөл

Хүнсний ногоо

Махан төрөл

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Жимс

Өглөө

2

1

2

0

1

Өдөр

2

2

3

1

0

Үдээс хойш

1

0

0

0

00

Орой

2

3

1

1

1

Нийт

7

6

5

2

2



б. Офисийн ажилтай 20 орчим насны эмэгтэй, 2000 ккал

0

Буудайн төрөл

Хүнсний ногоо

Махан төрөл

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Жимс

Өглөө

1

1

1

1

0

Өдөр

2

2

0

1

1

Орой

2

3

3

0

1

Нийт

5

6

4

2

2




Америк , герман пирамидтай харьцуулж үзэхэд хоолны хэмжээ бага боловч ижилхэн ази хүмүүсийн бие махбод ижил төстэй байж болох, тэгээд ч бага иддэг япончууд их иддэг америкчүүдээс илүү урт насладагийг бодолцоод дээрх зөвлөмжийг монгол хүн хэрэглэхэд тохиромжтой санагдав. Загас, далайн ургамлууд нь олддоггүй юмаа гэхэд бусад олдох материалуудаар орлуулан зөвлөмжийг хэрэглэхэд боломжтой. Цаашид монгол хүний онцлогт тохируулан монгол эрдэмтэн мэргэд өөрсдийн пирамидаа удахгүй босгоно гэдэгт найдаж байя.

13 comments:

БЭ said...

husnegt ene ter tataj baigaal unen goy bichsen baina shd. sport mport hiihdee "zav baidaggui" mane met n yadaj zuv hoollood baival ch. gehdee bas hicheedeg yumaa. ih saihan bichleg bolj. tnx

byambaa said...

unuudruus piramidaa bosgonoo. her udaan urgeljleh bol kkk.
urgeljluulehiig hicheenee.

Дeстини said...

сайхан бичлэг оруулсан байна. Танай наана чинь байдаг Окинава арлынхан их урт насалдаг, хамгийн гол нь тэдний хооллолт их чухал гэж сонссон. Тэд бор мах (үхрийн) биш цагаан мах (загас, тахиа) идэж, элдэв ногоо түлхүү хэрэглэдэг. Тэр арлаас Хавай аралд шилжүүлэн суулгасан хүмүүст судалгаа хийсэн чинь мэдээж иддэг уудаг нь зүйл америк гэж хэлж болохоор хэв маягийн болчихсон тул урт наслалт буурсан гэж гарчээ. Европод бол Италичууд бас их сайхан, хөнгөн хоолтой. Харин хамгийн муу нь Шотландууд, тэд шарсан хуурсан junk хоол өргөн хэрэглэдэг тул дундаж наслалт 56 болсон гэж байгаа, аймаар байгаа биз.

бж said...

Yostoi heregtei medeelel baina. Setgel zutgel gargaj, husnegt, zuragtaigaar oruulsan ni ih oilgomjtoi, dajgui boljee.
Eruul amidrah, urt naslahad zuv hoollolt mash chuhal gedgiig ene Amerikchuud ih yaridag hernee heregjuulj baigaa ni tun tsuuhun baidag shig sanagddag.

Yadaj l uurtuu tohirson piramid bosgoj boloh ni baina, tee.

ganga said...

Heregtei saihan medeelel baina. Olon hun unshdag site, sonind niitelmeer sain bichleg baina shuu.Manaihaar zochlood blogchid herhen hamtarch boloh talaar sanaa onoogoo heleerei. Hundetgesen Ganga

tumee 33 said...

Namaig baga baihad zunii delger tsagt emee uvoo neeh mahan hool gevel jaahan borts, tegeed l golduu tarag tsagaan idee golchildog baisan.Huiten seruunii ulirald ny mah shuloo golchilj heregleed, zundaa bol tsagaan idee geed balance baridag l baisan yum shig,tee.
Tsagaan idee geed mongolchuudiin neg saihan identity bhad teriigee sain reklamdaj, saijruulj, *songodog* tuvshind avaachval...ediin zasgiin ch dagavar ashigtai baih daa...
Bi l huvidaa neg gadaad chiher idsenees , heseg aaruul hulhii l gedgiinshd,hehe^^

бж said...

Tumee aaruulnaasaa l daa. Araanii shuls asgaraad l irj baina shd.

sanakae said...

Файлыг нь хайгаад олдоггй ээ.

Cаарал said...

boljgonod, husnegt amarhashtee,amarhan hiih arguud zundoo l bna.
byambaad, uul ni odor tutmiin amidraldaa hevshuulchihvel ch..., daanch tegtlee udah bololtoi, yer ni ehneruudiin huch charmailt l golchlon nolooloh baih gej bodoj baina.
destiny, manai okinawagiinhaniig nadaas iluu sudalchihsan bainba shuu dee.
ganaa_bj, tiim ch ih charmaisangui ee, iimerhuu zuil hiij suuval zugeer unshaad ongorohoos iluu oi toind uldej, amidraldaa heregjuulehed tustai bolovuu gej bodson yum.
ganga, olon hun ordog boloogt tavihagui ee, ooroo bodson sanasnaa ooriinhoo l boloogt tavina.
tumee33, zun tsagt aaruul tsagaan idee golchlon heregledeg zanshil odoo barag martagdsan baihdaa.
sanakae, yun file haigaad baigaa yum bol?

Tsoomii said...

yunii umnu hamgiin heregtei sedev blogtoo oruulsand zurh baahan bayarlav huu. Minii medehgui yums zunduun baigaad tarhi maani zurhnees dutahgui bayarlaj baigaa bololtoi dog. Mongol hund tohirson hoolnii piramid udahgui garah biz, Shinehen salbar bolovch hool sudlaach gesen mergejiltenguud baidag yum bailaa, ajilaj baigaa biz dee. bi hool sudlaach bish bolovch boldog bol ug ni bololgui yahav dee bur nasnii uechleltei gargaval bur sain baigaa yum. Uchir ni nasnii uyechlel buhend hunii hool bolovsruulah sistemiin ueil ajillagaa hariltsan adilgui shuu dee.

Болорхон said...

Ene zohistoi hoollolt minii hywid tergyyn eeljiin shiidwerleh asyydal bolloo shyy oirdoo. Jin nemeed neg anzaarsan chin sariin dotor 3 kg nemtsen baidag ba shyy. undur hyn targan bolwol byyr aimaar yum bolno bizdee. Tanii oryylsan pyramidiin hemjeegeer hoolloj iim helbertei bolnoo kkkkk... dashramd manaihaar orood setgelee yldeegeed yawsand thanks shyy. Bodoh l yum xo teriig chin, sanaagaar bolohgyi yum amidrald mun ch olon baihiimoo tee.
Aa bas baihgyi hoigyyr postyydiig buundsun baih gej bodson chin harin manai hyn owoo gantstai ba ashgyi. kkkkkk /tsaaduuliihiig chin nuhuj ynshih gej nayan yum boljiin.../

Anonymous said...

Officiin ajiltai 30 garui nasnii emegtei bol yah ve?

naraa said...

Зүгээр жишээ аваад тайлбарлая л даа. Би 30 настай оффисийн ажилтай эмэгтэй хүн. Манай нөхөр бас 30 настай оффисын ажилтай эрэгтэй хүн.
Би өглөө гэрээс гарахдаа нэг юмуу амжвал 2 ширхэг вареньтай эсвэл шоколадны кремтэй (уг нь энэ миний иддэг юм биш л дээ манай хүүхдийнх) талх идээд нэг аяга байхуу цай эсвэл буцалсан ус ууна. Харин манай нөхөр урьд оройны үлдсэн хоол халааж идээд эсвэл 4ш хиамтай талх идэж 2 аяга цай ууна.(Заавал махан хоол иддэгийн)
Би өдөр цайны цаг болтол ажил дээрээ юм идэхгүйг хичээдгийн. Гэхдээ хааяа хажуу өрөөний эгч эсвэл найз энэ тэр шоколад юмуу гоё боов идэж байвал тэсэхгүй ганц 2-г туунаа. Харин усыг бол хэд л бол хэдэн аяга ууна. Харин манай хүн юм иддэг уудаг юмуу бүү мэд, сургийг нь сонсохнээ кофе найруулж аваад л суугаад гээд байдгийн кофе их уудаг байх. Битгий уугаад бай муу гээд байхад үгэнд орохгүй байгаан. Энэ найруулдаг кофе түүний сүү 2 бол алуурчин л гэж мэд. Чанадаг кофе бол зүгээр л дээ.
За өдрийн цайгаар аль болох мах багатай хоол идэх гэж хичээнэ. Гэхдээ манай кафе ресторанууд чинь дандаа мах ихтэй хоол хийдгий шд. Банштай гурилтай шөл эсвэл 10ш бууз эсвэл шарсан төмстэй бүтэн стэйк захиалчаад "Би таргалаад байна, нүүр аман дээр юм гараад байна" гэж яриад байдаг эмэгтэйчүүдийг би ойлгодоггүй. Би махан хоол иднэ л дээ. Цагаан хоолтон биш. Гэхдээ аль болох мах багатай эсвэл тахианы махтай хоол идэхийг л боддогийн. Жишээ нь, тахианы махтай гурилтай шөл эсвэл нарийн махан хуурга гэх мэт. Эмэгтэй хүн болж өгвөл бууз битгий идэж бай. Идсэн ч 3ш хангалттай. Бас шарсан төмстэй хоол болж өгвөл битгий идэж бай. Харин эрэгтэй хүн бол өөр л дөө. Өдрийн цайн дээр бол ёстой юугаа ч иднэ хамаа алга. Бүтэн үхэр идсэн ч болно. Манай нөхөр арай л үхэр иддэггүй байх, гэхдээ л сайн иднэ шүү дээ.
За ингээд орой ажил тартал гүрийнэ дээ. Би ч яахав нэг мэдэхэд л орой 6 болцон байдгийн. Харин манай нөхөр 6 хүртэл өлсөөд байдаг гэсэн.
Орой гэртээ хариад оройн хоолоо хийнэ. Ямар ч хоол хийж болно л доо, бууз л биш бол. Харин би жижиг шаазангаар л нэг иднэ, манай нөхөр хүүхэд бол сайн иднэ шүү дээ. Уг нь санаагаар болдог бол нөхрийгөө орой ганц аяга хоол л идүүлмээр байгаан. Даанч хоол бага ид одоо болно гэхээр ээ ганц нэмчихэе тэхүү гээд эрхлээд гуйгаад байдгийн. Тэгэхээр нь өрөвдөөд өгчихнөө. Оройн хоол чинь бараг 8 гэхэд л идэж дуусдаг биз дээ. Жаахан хоол идсэн болохоор гэдэс нэг л дундуур юм шиг санагдаад байнаа даа. Тэгвэл тараг уу. Хачирт нь ганц 2 ширхэг боовтой идэж болно. Таргийг хичнээн л бол хичнээн уухыг хичээгээрэй. Болж өгвөл хөргөгчиндөө байнга тараг сүү байлгаад орой бүр ганц аяга тараг эсвэл сүү ууж байхыг бодоорой. За тэгээд орой унтах хүртлээ боов талх цай цүү ууж болно, харин махан хоол л идэж болохгүй, бас хиам. Харин манай нөхөр унтахын өмнө заавал нэг юм идэх гээд байдгийн. Үлдсэн хоолоо иддэг ч юмуу эсвэл хуурай идэх юм. Би энэ зуршлыг нь болиулах гээд дийлэхгүй юм.
Манай гэрийн хоолны дэглэм нэг иймэрхүү. Үүний хүчинд би 53кг харин манай нөхөр 97кг. Сүүлийн үед даралт нь ихэсдэг болцон байна лээ. Би одоо хайр найргүй хоолыг нь багасгахаар шийдээд байгаа. Харин би хичнээн жин багатай байгаа ч гэсэн бас л калори ихдээд хөдөлгөөн дутагдаад байгаа бололтой гэдэс суугаад байнаа. Тэгэхээр нь өглөө машинаар хүргүүлж орой авахуулдгаа болилоо. Азаар манай ажил гэр тийм ч хол биш 2 км л байх. Өглөө оройдоо алхаад байгаа. Анх алхахад ёстой барагдахгүй аймаар хол юм шиг л санаад байсан чинь гайгүй л юм байна лээ. 10 минут ч хүрэхгүй хугацаа зарцуулж байгаа. Гэхдээ алхаад удаагүй л байна л даа 7 хонож байна. Харин манай хүн бол ёстой алхах дургүй. Бараг алхахыг үзэн яддаг, хаяанд байгаа дэлгүүр ороход л машинаар явна. Хааяа би машин унаад явцан ардуур энүүхэн ганц гудамжны цаад талд найз руугаа очихдоо такси барьдаг гэсэн. Алхахад 3 минут ч болохгүй газар байхгүй юу уг нь. Бүдүүн хүн чинь улам л биеэ хөдөлгөх юмнаас цааргалаад тээршаагаад байдаг болчдог юм билээ.

Post a Comment