2008/03/26

Япон ханз унших арга

За тэгээд сургуульд орж байгаа хүнд сургуульд тэнцсэн, элсэлтийн бүртгэл, даатгал, төлбөр хураамжын тухай уут дүүрэн захиа ирнэ. Гаднах хаягнаасаа авахуулаад аврана ч гэж байгаа юмуу, ална ч гэж байгаа юм уу мэдэгдэхгүй бөөн ханз. Японы бага сургуулиас ахлах сургууль хүртэл 12 жил үзэж байж сурдаг ханзыг гоц сод авьястай биш л бол ганц хоёрхон жил сурчихна гэвэл мэдээж мянгуужингийн үлгэр болно. Тэгээд суралцах гол зорилгодоо зарцуулах үнэт цаг хугацааныхаа нэлээд хэсгийг ханзтай ноцолдож өнгөрөөх хэрэг болно. Англи болон бусад хэлтэй хүн бол тэр хэл дээрх ном материал ашиглаад сураад байж болох боловч, дэлгүүр, ресторанаар үйлчлүүлэх гэх мэт өдөр тутмын амьдралд зайлшгүй ханз уншиж ойлгох шаардлага гарна. Ингээд урьд нь япон хэл үзэж байгаагүй, японд суралцаж эхлэж байгаа хүмүүст хэрэг болж магад гээд өөрийн ашигладаг ханз унших аргын тухай хуваалцая гэж бодлоо.

Интернет болон компьютерт байгаа текстийг Miсrosoft Word (япон хувилбар, 書式設定 toolbar-ын ルビ) ашиглан ханзны дуудлагыг (ふりがな) гаргаж уншина. Энэ тохиолдолд их хэмжээний текстийг харьцангуй бага хугацаанд хурдан уншиж болдог. Нэг дутагдалтай тал нь зөвхөн ханзны дуудлагыг харж унших болохоор уншиж буй ханзаа нүдлэж тогтоох тал дээр муу. Open office Word-д ханзны дуудлага гаргадаг функц байдаггүй бололтой, би лав хайгаад олоогүй.

Цаасан дээр хэвлэгдсэн болон ном сэтгүүл уншихдаа эхлээд бүгдийг гүйлгэж хараад мэддэг ханзнуудаараа ерөнхий утгыг нь таамаглана. Олон хуудас байвал өгүүлбэр нэг бүрчлэн унших шаардлагатай чухал хэсгийг нь ялгаж аваад сканнер ашиглан компюьтерт оруулна. Сүүлийн үеийн сканнерүүд текстийг таниж world, exсel-рүү хувиргах программ хангамж дагалдаж ирдэг болсон. Хувиргасан материалаа дээрх аргаар унших боломжтой. Сканнер ашиглах тохиолдолд тод бүдэг, том жижиг хэвлэгдсэнээс хамаараад ханзыг буруу таних тохиолдол цөөнгүй гардаг учир заавал эх хувьтай нь тулгаж үзэх шаардлагатай.

Бага хэмжээний материалыг эсвэл цаг завтай үед бол электрон толь бичиг (電子辞書) ашиглаж уншдаг. Ханзыг нэг нэгээр нь хайдаг, хугацаа их зарцуулдаг боловч олон дахин хайсан ханзнуудыг аяндаа тогтоодог, бичих дасгал болдогоороо сайн талтай.

Мэдээж мэргэжлийн болон мэдэхгүй үг хэллэг, ханзнуудыг толь бичиг, орчуулгын программ ашиглаж сурдаг. Сүүлийн үед миний ашиглаж байсан толь бичгүүдээс хамгийн сайн санагдсан Babylon гэгч толь бичгийг ашиглаж байна. Монгол хүний хийсэн сайтын ачаар үнэгүй суулгаж аваад, ханз, дуудлага, монгол, англи, орос гэх мэт орчуулга, википедиа англи, япон толь гээд ганцхан даралтаар хүссэн үр дүнгээ гаргаж харж болдог. Ялангуяа web site, word гэх мэт ямарч текстэд мэдэхгүй үг тааралдангуут ctrl+right click дараад л утгыг мэдэж болдог нь их таалагдаад байгаа.
Эцэст нь ханз унших, сурах өөр сайн арга мэдэх хүн байвал зааж өгөөрэй.

6 comments:

бж said...

Za bi ch yahav, hanz ene teriig chini medeh bish. Yostoi chinii helsneer alna ch gej baigaa yum uu, avarna ch gej baigaa yum uu, buu medee. Harin blogoor damjuulj nuhurluud baigaa Saaral, Byambaa, Tumee geed japan heltei anduudaaraa baharhah setgel argagui turdug yum shuu. Ter olon hanziig yaj tseejildeg bainaa, manii tolgoi bol hurehgui baihoo.

Cаарал said...

Hanz surah gej amidraliinhaa neleed heden jiliig aldah bololtoi. Yer ni ene hanz gedeg ed chine yapon hyatadiin soyoliig tugeen delgeruulehed gants saad bolood ed yum shuu dee. Tiim bolohoor tanai 2 uls ene hanznaasaa tatgalzaachee, zugeer useg shig usegtei bol gej sanal gargadag ch yum uu gej bodood baigaa.

Дeстини said...

за тэр айхтар япон ханз битгий хэл англи хэлийг насаараа сурах нь уу гэж айгаад байгаа шүү. Саарал аа, будаа идүүлчих. Пост оруулахдаа бүтнээр харагдахаар биш үргэлжлжлэл гэж орохоор яаж тохируулга хийдэг вэ?

misty said...

ханз ч аймар шүү сайн л ашиглахгүй бол тэй. Би заримдаа энэ японууд хирагана катагана үсэгтэй байж ингэж хүндрүүлэх ямар хэрэг байсий бол гэж боддий :P

Cаарал said...

endees, bas endees uzeerei.

erhtsas said...

Уг нь Япон хэл сурах юмсан гэж боддог юм гэхдээ би чадах болов уу? гэж өөрөөсөө асуусаар л байна аялгуу сайтай намуухан хүнгэнээд л Япон хэл уг нь гоё шүү,Япон бүсгүйчүүдийн биеэ авч яваа байдал надад их таалагддаг эмэгтэй хүн тийм л байх сайхан даа.
Харин ханзны талаар мэддэг болбол танд хэлнээ за.

Post a Comment