Охины маань зурсан зураг үзэсгэлэнд тавигдаж. Хотын бүх бага, дунд сургуулиуд дунд жил болгон зарладаг зургийн уралдаанд сургуулийнхаа нэгдүгээр ангийн 100 гаруй хүүхдүүдээс ганцаараа шалгарч "ногоон загас байсан л юм даа" зураг нь үзэсгэлэнд тавигдах эрхтэй болжээ. Энэ зургийг ердийн харандаа бийр зэргээр зурахгүй, янз бүрийн савны таглаа, хэлбэр дүрстэй тоглоом зэргийг будганд дүрж түүгээрээ тамгалах маягаар зурдаг.
2 настай жаахан байхаасаа л цаас харандаа нийлүүлж, зав л гарвал зураг зурж суудаг байсан. Сахилгагүйтээд хүний үг сонсохгүй үед нь зураг зур гээд цаас харандаа өгчихвөл томоотой нь аргагүй зураад суучихдаг. Заримдаа айлд зочилж очихоороо зураг зурах цаас харандаа заавал нэхнэ. Хүн зурлаа гэхэд хоёр гутлыг нь эхэлж зурчихаад гутлаасаа дээш үргэжлүүлэн зурж гүйцээнэ. Зураач өвөө нь нэг удаа зураг зурж байхыг нь харчихаад охинд чинь авьяас байж магадгүй л юм байна, дандаа нэг талаас нь хөөж таслалгүй зурж байна гэж байж билээ. Сургуулийн өдөр өнжүүлэх байрны хананд хүүхдүүдийн зурсан арван зураг өлгөөстэй байдаг. Хэсэг хугацааны дараа солигддог ч нэг удаа зургаан зураг нь манай охины зурсан зураг байж билээ.
Жижигхэн дүүг нь өргөөд "хүн аалз" болгож таазаар явуулахаар намайг бас өргөөд хүн аалз болгоод өгөөч гэж гуйх, заримдаа зүүдлээд нялх байхынх шигээ уйлж сэрэх, харахад өсч томорч байгаа боловч нялхаараа санагддаг охин маань.
Хөндлөнгийн хүнд сонирхолтой санагдахгүй байж магад ч бидний хүвьд анх удаагаа охиноороо бахархах сэтгэл төрж, гэр бүлийн амьдралд маань нэгэн тэмдэглэлт үйл явдал болж байнаа.


1 comments:
Aviyalsag l ohintoi yum bna
Post a Comment