2010/11/29

Үлдэх үү, эс үлдэх үү?

Америкт иx сургуулийн магистрт сурдаг, хэлгүй, сонсголгүй нэгэн бүсгүйн ярилцлага Орлоо сайтад гарсаныг уншив. Хүн хичээвэл ямар ч өвчин болоод саад бэрхшээлийг даван туулж амжилтад хүрч чаддагийг харуулсан нэгэн амьд жишээ. Ярилцлагын доор үлдээсэн сэтгэгдлүүд дунд нэгэн уншигч; "Би бол жирийн сонсдог хардаг хүн. Гэхдээ би бүх амьдралынхаа турш тамхи татаж архи ууж хулгай хийж унтаж идэж тоглож явсаар одоо нэг харсан чинь үхэх цаг минь болчихсон байна ... " гэжээ. Инээдтэй, хэтрүүлэгтэй мэт боловч олон хүнд хамааруулан ойлгож болох яахын аргагүй үнэний хувьтай үгс. Миний хувьд ч мөн адил. 

Их сургууль, ажил, гэр бүл, үр хүүхэд, дахиад их сургууль, дахиад үр хүүхэд, ажил, сургууль гэж явсаар нэг л мэдэхэд залуугийн тооноос хасагдах болчихжээ. Их сургууль төгсөөд нэгэн байгууллагад 7 жил ажиллаа. Дордохын 7 жил бус, бусдын л адил ажиллаж, хэр тааруу цалин авч, байр сууц мөрөөдөж, ажил гэр хоёрын хооронд явсаар өнгөрөөсөн 7 жил. Энд ирээд ажиллаж, дараа нь ажиллаж сурахыг хослуулах гэж хичээж явсаар нэг л мэдэхэд дахиад 7 жил өнгөрөх дөхөж байх юм. 

Хонгилийн үзүүрт гэрэл харагдах шиг энэ 7 жилийн эцэст зорьсон зорилго маань ч биелэх дөхөж байна. Эдгээр 7 жилүүдэд оносон алдсан, баярласан гунигласан өдрүүд олон байх боловч ганцхан зүйлийг хүссээр ирсэн. Идэвхтэй амьдралынхаа гуравны нэгийг энэ л хүсэлтэйгээ хамт өнгөрөөсөн байдаг. Энэ бүхний эцэст нь шийдвэр гаргах цаг ирлээ. Өмнөх 7 жилүүдийн хүсэл биелэх эсэх нь магадгүй энэ шийдвэрээс хамаарч ч болох юм
Үлдэх үү, эс үлдэх үү?

5 comments:

Anonymous said...

үлддээ..

Nogoohon said...

наанаа 7 жил болчихсон юм бол ирээ ир.

Nogoohon said...

таны асуусан газар хөдлөлтийн багажны тухай би цухасхан бичсэн байгаа, тэр бичлэгийн доорх таны коментын ард бичсэн байгаа шүү сонирхоорой.

Гилийн хатан said...

iree, bugd l uldeed baih um bol hen eh ornoohoo ezen ni baih um be

Anonymous said...

haana baigaan?

Post a Comment