2010/08/26

Хамгийн хөгжилтэй, хурдасгасан видео бичлэгүүд

1. Нэгэн залуу цахилгаан шатанд түгжигдээд бараг 2 хоносон байх юм. Камерийн бичлэг болон аваарын зориулалттай утасны дуудлагыг хэн нэг нь сонсоогүй, мөн бусад цахилгаан шатнуудыг засварлаж байсан хүмүүс анзаарахгүй байна гэж баймааргүй учир залуу сайн дураар түгжигдэж бичлэгийг зориудаар хийсэн байх хэмээн дүгнэв.


2. Далайн боомт дээр контейнерүүдийг усан онгоцноос буулгаж ачих, шилжүүлэн зөөх үйл явцыг хурдасган харуулжээ. Хүүхдийн тоглоом ч юм шиг...


3. Нэгэн залуу амьдралынхаа 17 жилийн турш авсан зургуудаа эвлүүлэн бичлэг хийсэн байна. Ийм төрлийн бичлэг цөөнгүй байдаг боловч энэ удаагийнх бусдаас ялгарах онцлогтой бас сонирхолтой болжээ. Зургуудыг эргэлдэж байгаагаар харуулахын тулд ямар арга ашигласныг анзаараарай.


4. Сүүлчийнх нь буюу хамгийн хөгжилтэй нь. 9 сартай мөлхөө жаалын хагас өдөр хийсэн жаран чавганцын ажлыг хурдасган харуулсан байна. Нэг ч удаа тоглоомноосоо сатаарч хөндийрөөгүй, өлсөж эсвэл аав ээжээ дуудаж уйлаагүйг бодоход шинэ тоглоомуудаараа анхны өдрөө тоглож байсан юм болов уу.


0 comments:

Post a Comment