2007/11/28

Намрын зургууд

Хойд мужуудад их хэмжээний цас орж байгаа дуулдах боловч энд хяруу ч байдаггүй ээ. Ганц нэг цанын бааз хиймэл цас хийгээд нээгдэж байгаа сурагтай. Цэлмэг нартай байвч эндхийн тэнгэр үргэлж бүүдгэр, саарал манан татчихсан юмшиг, алсын бараа харагдахгүй. Угийн уулны хообийтой юм болохоороо ойрд гараагүй жижиг оргил дээр гарав. Уур амьсгал хүйтрэхээр тэнгэр монголынх шиг цэлмэг болдогийг сая л анзаарлаа.

Дээшээ харчихаад эргэж чадахгүй дэмий л хөлөө сарвагануулах, эргүүлээд тавичихаар хөлөө арай ядан зөөж алхамаар аядах шавьж хорхойнууд бүгд үхэж дуусаад, хөнгөхөн, хөндий сэг нь энд тэнд хийсч харагдана. Бөөнөөрөө сүрэглэн нисч байсан сононууд хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихож.

Хоёр долоо хоногийн өмнө авсан зургууд.





Утаа үнэртээд хөдөө өнгөрүүлсэн бага нас санагдав.


Асама саны оройд л жаахан цас оржээ. (одоогоор хамгийн идэвхтэй байгаа галт уул)
Бог өвс

4 comments:

setgel said...

Saihan zuragnuud baina.
Manai end bas uvul boldoggui ee. Bur ontsgoi dulaahan namar bolj baina. Modnii navch hurtel unah ch ugui, unguu soliod l baigaad baih yum. Nodnin udiid bol aimaar huiten uvul bolchihson baisan.

Ter uulsiin zurag bur gaihaltai haragdaj baina.

Altai mountains... said...

wow..goe boljee..jamar kameraar avaa ve? .. :-) estoi goe xaragdaj bna..

Cаарал said...

- Bayarlalaa. tanai tend gej haana ve?
- panasonic fz-50, digital cameroo.

Anonymous said...

Mergejliin zuragchin yum bainoo.

Post a Comment