2007/11/07

Хонх дуугарав.

Хаалганы хонх дуугарав. Онгойлгосон нэг хүүхэн зогсож байна. Орой болсон, гэртээ амарч байхад тань саад болсонд уучлаарай энэ тэр гээд л, бөхөлзөөд л. Ямар юмны ч гэнээ бүү мэд (сайн ойлгосонгүй), нэг нийгэмлэгийн шугамаар явж байгаа гэнэ. Манай нийгэмлэг дайн, өлсгөлөн, ядуурлаас болж зовж байгаа африкийн хүүхдүүдэд туслах арга хэмжээ зохион байгуулж байгаа. Хэрэв та энэ юмнуудаас худалдаж авах юм бол Зимбабийн хүүхдүүдэд өгөх таны сайхан сэтгэлийн тусламж болно оо гэнэ.


Жижиг хайрцаган дотор бичгийн хэрэглэл, жижиг алчуур, түлхүүрний оосор гэх мэтийн жижиг зүйлүүд хийгээд дээр нь үнийг нь наачихаж. Ердийн дэлгүүрт зардаг юмнууд, гэхдээ арай л үнэтэй харагдана. Аль болох муруй хазгай хэлэхийг хичээж би хэл сайн мэдэхгүй гадаад хүн, таны юу ярьж байгааг ойлгохгүй байна гэв. Орой болсон, гэртээ амарч байхад тань саад болсонд уучлаарай энэ тэр гээд л, бөхөлзөөд л, цаашаа эргэв. Өртөг өндөр, гадаад оронд өөрийнхөө хүүхдийг яая гэж байхад хаа хамаагүй зимбабийн хүүхэдтэй манатай.
ジンバブエの子供より自分の子供が心配です。

0 comments:

Post a Comment